Миний ном – Миний хобби уралдаан болно.

 In Мэдээ мэдээлэл

“Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөр, Чингэлтэй дүүргийн соёлын төв Хүүхдийн номын өргөө хамтран хэрэгжүүлэхээр зохион байгуулж буй “Миний ном-Миний хобби” уралдааны гол зорилго нь сурагчдын ном унших хүсэл сонирхлыг өрнүүлэх, номын амтанд шунан дурлаж оюун сэтгэхүйгээ хөгжүүлэн ертөнцийн түм буман асуудлаас танин мэдэх чадвар, авъяас билгийг  нь нээн хөгжүүлэх явдал юм. “Миний ном-Миний хобби” уралдааныг Чингэлтэй дүүргийн соёлын төвөөс санаачлан 2015 онд анх удаа радио жүжгийн зохиол хэлбэрээр ЕБС сурагчдын дунд зохион байгуулсан. Тус уралдаанд 50 гаруй жүжгийн зохиол ирүүлсэнээс:

  • 1-р байр: “Наран” сургуулийн 11г ангийн хамт олны бичсэн “Худал хэлэхтэй танилцсан минь”
  • 2-р байр: 39-р сургуулийн 11а ангийн сурагч Г.Хонгорзулын “Ихэр ботго”
  • 3-р байр: 17-р сургуулийн сурагч 11г ангийн сурагч Ц.Ариунзул “Миний ном”
  • Тусгай байр 17-р сургуулийн 12б ангийн сурагч М.Цагаанцэцэгийн “Сайн уу Лора”
  • Тусгай байр 17-р сургуулийн 11г ангийн сурагч Б.Үүрийнцолмонгийн “Ариунболд хүү”
  • Тусгай байр 50-р сургуулийн 10в ангийн хамт олон “Ах дүү 2” бүтээлүүд тус тус шалгарсан.

Шилдэг зохиолууд дээр МҮОНР-н Найруулагч Жамбалдорж, нэвтрүүлэгч Сайнтод, “Лавай эгшиг” радиогийн найруулагч Пагмадулам, нэвтрүүлэгч МУСГЗ Бямбаа нар ажиллаж,  радиогийн бүтээл болгосон.

Энэ удаагийн уралдаанд ахлах ангийн сурагчид хамрагдах бөгөөд оролцогчид богино өгүүллэг хэлбэрээр бичнэ. Өгүүллэг нь уянгын, хошин, адал явдалт гэх мэт ямар ч төрлөөр байж болох бөгөөд сэдэв нь эх орноороо бахарсан, өв соёл, ёс заншилаа дээдэлсэн, хүүхэд багачуудын дунд мартагдаж буй ахуйн соёлыг сэргээсэн, эцэг эх, ахмад үеэ хүндэлсэн, орчин цагт хүүхэд багачуудад аюул заналхийлэл учруулж буй олон талт асуудлуудыг тусгасан байна.

Нэгдүгээр шатны шалгаруулалт: 2017 оны 12-р сарын 01-нээс 12 дүгээр сарын 21-ний өдрүүдэд Чингэлтэй дүүргийн Соёлын төвд өгүүллэгүүдийг хүлээн авч шүүгчид уншиж судлан шилдэг найман зохиолыг шалгаруулна. Энэхүү найман зохиолыг Чингэлтэй дүүргийн Соёлын төвийн http://chdst.ub.gov.mn/ цахим хуудас, Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөний https://www.facebook.com/ChingelteinChildrenLibrary/ фэйсбүүк хуудсанд байршуулж зарлана.

Хоёрдугаар шатны шалгаруулалт: 2018 оны 01-р сарын 05-нд Хүүхдийн номын өргөөний тайзнаа мэргэжлийн уншигчид уншин дараах байрыг эзлүүлэн шагнаж урамшуулна.

Шалгаруулах журам

Уралдаанд ирсэн зохиолуудыг сонгосон сэдэв, илэрхийлж буй санаа, утга агуулгыг хэрхэн зөв оновчтой илэрхийлэн найруулсан байдал, найруулга зүй, зөв бичгийн дүрмийг баримталсан зэргийг  харгалзан 1-3 байр эзлүүлэн шалгаруулна.

  • Шилдэг зохиол: 1-р байр \ Өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал \
  • Шилдэг зохиол: 2-р байр \ Өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал \
  • Шилдэг зохиол: 3-р байр \ Өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал \
  • Шилдэг зохиол: 4-р байр \ Өргөмжлөл, дурсгалын зүйл, мөнгөн шагнал \

Шагнал гардуулах ёслолын ажиллагаа: Хүүхдийн номын өргөөний байранд 2018 оны 01-р сарын 05-ны өдөр 14.00 цагаас болно.

Recent Posts
Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt

Start typing and press Enter to search