ӨСВӨРИЙН НУМТ ХӨГЖИМЧДИЙН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

 In Мэдээ мэдээлэл

Өсвөрийн нумт хөгжимчдийн уралдааныг Нийслэлийн Соёл урлагийн газрын 80 жилийн ойн хүрээнд Нийслэлийн соёл урлагийн газрын харъяа байгууллагуудын дугуйлан сургалтад суралцаж байгаа хүүхэд багачуудын дунд зохион байгуулахаар боллоо. Уг уралдааныг соёлын үнэт өв, үндэсний бахархал болсон морин хуур, хуучир, их хуур хөгжмийг хойч үедээ уламжлуулан үлдээх, судлан сурталчлах, анхлан суралцагсдыг дэмжих зорилгоор Чингэлтэй дүүргийн соёлын төвөөс санаачлан зохион байгуулж байна.

Тэмцээнийг 2 насны ангиллаар 2 үе шаттайгаар зохион байгуулна.

  • Бага нас /6-13 нас хүртэлх/
  • Дунд нас /13-18 нас хүртэлх/

1-р шат: 2017 оны 12-р сарын 15нд 10:00 цагт Дугуйлан сургалтын хэмжээнд дүүрэг дүүрэгт зохион байгуулагдана.

2-р шат: 2017 оны 12-р сарын 20нд 10:00 цагт Нийслэлийн соёл урлагийн газрын харъяа байгууллагуудын хэмжээнд Чингэлтэй дүүргийн соёлын төвийн байранд зохион байгуулагдана.   

Уралдаанд тоглох бүтээл:

  1. Ардын язгуур татлага, уртын дуу болон ардын богино дуу /нэгийг сонгох, хамсраа хөгжимгүйгээр/
  2. Монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээлээс /нэгийг сонгох, хамсраа хөгжимтэй/

Тавигдах шаардлага:

  • Нэг дүүргээс нас насны ангилалд эхний 5 байрт шалгарсан оролцогчид дараагийн шатанд оролцох,
  • Зөвхөн үндэсний болон сонгодог хөгжимтэй хамсарч тоглох,
  • Хамсраа хөгжимчдийг уралдаанд оролцогчид өөрсдөө хариуцна,
  • Хувцас шаардлага хангасан байх,
  • Дүүргээс уралдаанд оролцох хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, утасны дугаар, багшийн нэр, утасны дугаар, тоглох бүтээлийн нэрийг нэгтгэсэн мэдүүлгийг 2017 оны 12-р сарын 18 ны дотор tsogtoo@yahoo.com цахим хаяг руу илгээх ба Чингэлтэй дүүргийн Соёлын төвд биеэр авч ирж болно.
  • Мандатын хураамж 5.000 төгрөг
  • Холбогдох утасны дугаар 89025250, 80003312,

 

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ:

  • Тайзны соёл
  • Барил тавил
  • Баруун гарын техник
  • Зүүн гарын техник
  • Бүтээлээ илэрхийлэх хэлбэр

 

Recent Posts
Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt

Start typing and press Enter to search