“Миний ном миний хобби” уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт боллоо.

 In Мэдээ мэдээлэл

 “Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн соёлын төв Хүүхдийн номын өргөө хамтран хэрэгжүүлэхээр зохион байгуулж буй “Миний ном-Миний хобби” уралдааны гол зорилго нь сурагчдын ном унших хүсэл сонирхлыг өрнүүлэх, номын амтанд шунан дурлаж оюун сэтгэхүйгээ хөгжүүлэн ертөнцийн түм буман асуудлаас танин мэдэх чадвар, авъяас билгийг  нь нээн хөгжүүлэх явдал юм. “Миний ном-Миний хобби” уралдааныг Чингэлтэй дүүргийн соёлын төвөөс санаачлан 2015 онд анх удаа радио жүжгийн зохиол хэлбэрээр ЕБС-ын сурагчдын дунд зохион байгуулсан. Хоёр жил тутамд зохион байгуулж байхаар тогтсон уг уралдааныг 2017 онд богино өгүүллэг хэлбэрээр ахлах ангийн сурагчдын дунд дахин зохион байгууллаа. Удирдамжид заасны дагуу уянгын, хошин, адал явдалт гэх мэт олон талын сэдвээр эх орноороо бахархсан, өв соёл, ёс заншлаа дээдэлсэн, хүүхэд багачуудын дунд мартагдаж буй ахуйн соёлыг сэргээсэн, эцэг эх, ахмад үеэ хүндэлсэн, орчин цагт хүүхэд багачуудад аюул заналхийлэл учруулж буй олон талт асуудлуудыг тусгасан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын 40 гаруй бүтээлийг шүүгчид уншиж хэлэлцэн 14 бүтээлийг шигшиж дахин уншиж 5 онооны системээр дүгнэн нийлбэр оноогоор шилдэг найман зохиолыг хоёрдугаар шатанд шалгарууллаа.

Хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүд

  1. 24-р сургууль 10б ангийн сурагч: А.Энхжин /Дэлхийн III-р дайн/
  2. 39-р сургуулийн 12в ангийн сурагч: О.Дэлгэрхишиг /Жаахан Балжмаа/
  3. 72-р сургуулийн 9а ангийн сурагч: Б.Очмаа /Миний ном-Миний хобби (Ээж)/
  4. 72-р сургуулийн 9д ангийн сурагч: Ө.Хонгорзул /Миний ном-Миний хобби (Уянга охин)/
  5. 49-р сургуулийн 12а ангийн сурагч Г.Хулан /Миний ном-Миний хобби (Намрын сайхан өдөр)/
  6. 24-р сургууль 10б ангийн сурагч: Ү.Төгөлдөр /Саарал хүмүүс/
  7. 24-р сургууль 11б ангийн сурагч: Э.Хулан /Зам/
  8. 23-р сургууль 10а ангийн сурагч: Х.Хантэнгэр /Миний ном-Миний хобби (Донсуй)/

 Хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2018 оны 02-р сарын 02-ны өдөр мэргэжлийн шүүгчид, эцэг эх, багш сурагчид, үзэгчдийн өмнө хүүхдийн номын өргөөний тайзнаа мэргэжлийн уншигчид уншин байр эзлүүлэн шагнаж урамшуулна.  Холбогдох утас: 89025250

Recent Posts
Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt

Start typing and press Enter to search