“Миний ном-Миний хобби” богино өгүүллэгийн уралдааны эцсийн дүн гарлаа.

 In Мэдээ мэдээлэл

“Хотын иргэн-Хотын соёл” хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Боловсролын хэлтэс, Соёлын төв, Хүүхдийн номын өргөө хамтран зохион байгуулсан “Миний ном-Миний хобби” богино өгүүллэгийн уралдааны гол зорилго нь сурагчдын ном унших хүсэл сонирхлыг өрнүүлэх, номын амтанд шунан дурлаж оюун сэтгэхүйгээ хөгжүүлэн ертөнцийн түм буман асуудлаас танин мэдэх чадвар, авъяас билгийг нь нээн хөгжүүлэх явдал юм.“Миний ном-Миний хобби” уралдааныг Чингэлтэй дүүргийн соёлын төвөөс санаачлан 2015 онд анх удаа радио жүжгийн зохиол хэлбэрээр ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан. Хоёр жил тутамд зохион байгуулж байхаар тогтсон уг уралдааныг 2017-2018 онд богино өгүүллэг хэлбэрээр ахлах ангийн сурагчдын дунд дахин зохион байгууллаа. Удирдамжид заасны дагуу уянгын, хошин, адал явдалт гэх мэт олон талын сэдвээр эх орноороо бахархсан, өв соёл, ёс заншлаа дээдэлсэн, хүүхэд багачуудын дунд мартагдаж буй ахуйн соёлыг сэргээсэн, эцэг эх, ахмад үеэ хүндэлсэн, орчин цагт хүүхэд багачуудад аюул заналхийлэл учруулж буй олон талт асуудлуудыг тусгасан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын 40 гаруй бүтээлийг шүүгчид уншиж хэлэлцэн 14 бүтээлийг шигшиж дахин уншиж 5 онооны системээр дүгнэн нийлбэр оноогоор шилдэг найман зохиолыг хоёрдугаар шатанд шалгаруулсан.
Уралдааныг 2017 оны 11-р сард зарласан бөгөөд 2018 оны 01 дүгээр сард эхний шатны шалгаруулалтыг мэргэжлийн багш, шүүгч нарын хамт явуулж, 2018 оны 02 дугаар 08-ны өдөр шилдэг найман бүтээлийг уншиж, амилуулсан нь энэ юм.
Хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлүүд:

  • 24-р сургууль 10б ангийн сурагч: А.Энхжин /Дэлхийн III дайн/
  • 39-р сургуулийн 12в ангийн сурагч: О.Дэлгэрхишиг /Жаахан Балжаа/
  • 72-р сургуулийн 9а ангийн сурагч: Б.Очмаа /Ээж/
  • 72-р сургуулийн 9д ангийн сурагч: Ө.Хонгорзул /Уянга охин/
  • 49-р сургуулийн 12а ангийн сурагч Г.Хулан / Намрын сайхан өдөр/
  • 24-р сургууль 10б ангийн сурагч: Ү.Төгөлдөр /Саарал хүмүүс/
  • 24-р сургууль 11б ангийн сурагч: Э.Хулан /Зам/
  • 23-р сургууль 10а ангийн сурагч: Х.Хантэнгэр /Донсуй/

Хоёрдугаар шатны шалгаруулалтыг 2018 оны 02-р сарын 08-ны өдөр эцэг эх, багш сурагчид, үзэгчдийн өмнө Хүүхдийн номын өргөөний тайзнаа мэргэжлийн ангийн оюутнууд уншиж байр эзлүүлэн шагнасан.

Байр эзэлсэн бүтээлүүд:

  • Нэгдүгээр байр: Б.Очмаагийн /Ээж/
  • Хоёрдугаар байр: О.Дэлгэрхишигийн /Жаахан Балжаа/
  • Гуравдугаар байр: А.Энхжин /Дэлхийн III дайн/.

Энэ удаагийн тэмцээний шилдэг найман бүтээлийг мэргэжлийн жүжигчний ангийн оюутан сурагчид уншиж, толилуулсан нь бүтээлийг амилуулж, үзэгчид төдийгүй зохиолч сурагчдын сэтгэлд хүргэж чадсанаараа онцлогтой байлаа.

Recent Posts
Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt

Start typing and press Enter to search