ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ “НҮҮДЭЛЧИН МОНГОЛ-2018” НААДАМД ОРОЛЦОВ.

 In Мэдээ мэдээлэл

 

2018 оны 8 дугаар сар 14

Чингэлтэй Дүүргээс Соёлын биет бус өвийн их наадмын II шатанд шалгарсан ардын авъяастнууд, гар урлаачид хамтран баг болж улсын хэмжээнд зохион байгуулагдсан Соёлын биет бус өвийн “Нүүдэлчин Монгол-2018” наадамд амжилттай оролцлоо.

Тус наадам 2018 оны 8 дугаар сар 10-наас 12-ны хооронд нийт 3/гурав/ хоногийн турш Хүй Долоон Худгийн “Монгол Наадам” цогцолборт болсон бөгөөд 21 /хорин нэг/ аймаг, нийслэлийн 9/ес/ дүүрэг нийт 30/гуч/ багийн ардын авъяастнууд, гар урлаач соёлын биет бус өв тээгчидтэй өрсөлдөж Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газраас гаргасан хөтөлбөр/хавсаргав/-ийн дагуу 08 дугаар сарын 10,11-ны өдөр отог дээрээ, 08 дугаар сарын 12-ны өдөр тайзан дээр тоглож нийт наадамчин олон болон, зохион байгуулах хорооноос томилсон шүүгчдийн бүрэлдэхүүнд үзүүлж сонирхууллаа.

Чингэлтэй Дүүргийн багийн бүрэлдэхүүнд  2018 оны 06 дугаар сарын 26-нд болсон Соёлын биет бус өвийн их наадмын II шатнаас шалгарсан 14/арван дөрөв ардын авъяастан, гар урлаачид болон зохион байгуулах бүрэлдэхүүний 4 нийт 18 хүн оролцов.

Зохион байгуулах бүрэлдэхүүнд:

  1. Ерөнхий зохион байгуулагч А.Лхагвадорж /ЧДСТ-ийн Дарга/
  2. Найруулагч И.Тэрбиш /ЧДСТ-ийн багш/
  3. Зохион байгуулагч Б.Жамъяандорж /ЧД-ийн НХХ-ийн мэргэжилтэн/
  4. Зохион байгуулагч С.Ганзориг /ЧДСТ-ийн зохион байгуулагч/

Оролцогчдын бүрэлдэхүүнд:

  1. Эх хэл, түүгээр илэрхийлэгдэх аман уламжлал, бусад илэрхийллүүд төрлөөр:
  2. ЧД-ийн 6-р хорооны иргэн Э.Сандагжав /МУСТА/
  3. ЧД-ийн 4-р хорооны иргэн Э.Гансүх

 

  1. Язгуур урлаг, тоглон үзүүлэх илэрхийллүүд төрлөөр:
  2. ЧД-ийн 7-р хорооны иргэн Ц.Энхзаяа /МУСТА/
  3. ЧД-ийн 9-р хорооны иргэн П.Болормаа /МУСТА/
  4. ЧД-ийн 5-р хорооны иргэн Д.Цэвээнсүрэн /МУСТА/
  5. ЧД-ийн 13-р хорооны иргэн Х.Аюуш /МУСТА/
  6. ЧД-ийн 18-р хорооны иргэн Г.Лхагва
  • Зан үйл, ёс заншил, ёслол, баяр наадмууд төрлөөр:
  1. ЧД-ийн 16-р хорооны иргэн Б.Цэгмид
  2. Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, арга ухаан төрлөөр
  3. ЧД-ийн 4-р хорооны иргэн Ш.Чулуунчимэг
  4. Уламжлалт гар урлал төрлөөр:
  5. ЧД-ийн 19-р хорооны иргэн Г.Чинбаяр /МУСТА/
  6. ЧД-ийн 8-р хорооны иргэн Н.Вандан /МУСТА/
  7. ЧД-ийн 5-р хорооны иргэн Н.Чимэддорж
  8. ЧД-ийн 14-р хорооны иргэн Х.Батсуурь
  9. ЧД-ийн 1-р хорооны иргэн Д.Энхтуяа

/оролцогчдын мэдүүлгийг хавсаргав./

Үүнээс:

  • “Монгол Улсын Соёлын тэргүүний Ажилтан” цол тэмдгээр
  1. ЧД-ийн 18-р хорооны иргэн Г.Лхагва
  • “Тэргүүний Ардын Авъяастан” цол тэмдгээр
  1. ЧД-ийн 16-р хорооны иргэн Б.Цэгмид
  • БСШУСЯ-ны “Хүндэт Жуух Бичиг”-ээр
  1. ЧД-ийн 14-р хорооны иргэн Х.Батсуурь нар шагнуулж Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Соёл Урлагийн Газрын дарга МУГЖ Г.Эрдэнэбатаас шагналаа гардаж авлаа.

Мөн :

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 39.2 дугаар заалтыг үндэслэн Соёл, урлагийн газрын дарга бөгөөд Соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулах хорооны даргын 2018 оны 08 дугаар сарын А/49 тоот тушаалаар “СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ИХ НААДМЫН АЛДАРШУУЛАХ МЕДАЛЬ”-иар:

  1. ЧД-ийн 6-р хорооны иргэн Э.Сандагжав /МУСТА/
  2. ЧД-ийн 7-р хорооны иргэн Ц.Энхзаяа /МУСТА/
  3. ЧД-ийн 9-р хорооны иргэн П.Болормаа /МУСТА/
  4. ЧД-ийн 5-р хорооны иргэн Д.Цэвээнсүрэн /МУСТА/
  5. ЧД-ийн 4-р хорооны иргэн Ш.Чулуунчимэг
  6. ЧД-ийн 19-р хорооны иргэн Г.Чинбаяр /МУСТА/
  7. ЧД-ийн 5-р хорооны иргэн Н.Чимэддорж нар шагнуулж медаль, үнэмлэхийн хамт гардуулан өгөв.

 

Recent Posts
Холбоо барих

Та бидэнд И-мэйл илгээнэ үү бид эргээд холбогдоно.

Not readable? Change text. captcha txt

Start typing and press Enter to search